Coccodrillo Хэвлэ Имэйл

Төв болон зүүн Европын Хүүхдийн болон нялх хүүхдийн хувцас үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг бөгөөд бүтээгдэхүүнээ шинэчлэн сайжруулсаар 14 жилийн нүүрийг нэгэнт үзжээ.

Манай компани нэлээн хэдэн орон мөн Польшийн хамгийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдэд байрласан 32 гаруй брэнд дэлгүүр, 400 хүлээн авагч дэлгүүр төдийгүй дэлхийн хэдэн зуун борлуулалтын цэгүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг.
Компанийн стандарт нөхцлүүдийг тогтмол сайжруулах, Брэндийн үйл ажиллагааг идэвхижүүлэхтэй холбоотой бизнесийн шийдлүүд зэрэг нь Урт хугацааны стратегийн үндэс юм. Дотоодын зах зээл дэх өөрсдийн байр суурийг бататган сайжруулж эрчимжүүлэх, баруун европын зах зээлд үйл ажиллагаагаа нэвтрүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Залуухан, өндөр идэвхи санаачлагатай нөөц бололцоо ихтэй загвар зохион бүтээх газар нь дээд зэргийн чанартай, ижилгүй гойд загвар болон бүрэн бүтэн найдвартай байдлын баталгаа болдог.
Загвар зохион бүтээгчдийн баг бүтээлч шийдэл, сонирхолтой шинэ санаа, жинхэнэ коллекциудаар компанийг хангадаг.
Coccodrillo гэсэн нэр нь чанар, загвар, тав тух гэсэн утгыг илэрхийлдэг. Бид таны хүүхдийн амьдралыг улам хөгжилтэй байлгах болно…