Gelco Хэвлэ Имэйл

Германы алдарт фирм Gelco нь 1948 онд анх Gepper&Co, нэртэйгээр гэр бүлийн компани болон байгуулгадсан юм байнаа. Жилээс жилд үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр дэлхий олон оронд салбар нэгжтэй болсон ба нийт 3000 гаруй жижиглэн худалдааны салбартай болж чаджээ.
 
Gelco нь Өндөр зэрэглэлийн Пальто, Өмд, Сүлжмэл эдлэл, Цамц зэргээрээ олны танил болж чадсан билээ.
Gelco фирмийн хувцаснууд нь ерөнхийдөө 25-аас дээш насны том биетэй бүсгүйчүүдэд зориулагдсан бөгөөд 36-54 размерийн ажил хэрэгч, чөлөөт, спорт загварын загвар хийц өргөн сонголттой хувцас үйлдвэрлэдэг юм байна.
Gelco фирм нь жилд зун хаврын, өвөл намрын гэсэн 2 коллекц гарагадаг бөгөөд жилд 6 удаа салбар худалдааны нэгжүүдээрээ гаргадаг ба маш хурдан тарааж чаддаг байна.

Сонирхуулж хэлэхэд Gelco фирмийн экспортын 45% нь Австри, Франц, Англи, Шведь, Балтыг орнуудаар хийгддэг юм байна.