МЕХХ Хэвлэ Имэйл

МЕХХ-ийн гол өвөрмөц шинж, онцлог тал нь эрх чөлөө, амьдралын баяр баяслыг хамгийн тод илэрхийлэхийг тэмүүлсэнд байдаг.
mexx_900x400a.jpg
 

  1986 онд хувцас загварын хоёр фирм нэгдэн МЕХХ-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Эмэгтэйчүүдийн хувцас загварын "Emanuelle", эрэгтэйчүүдийн хувцас загварын "Moustasche" фирмүүд нэгдэн эхнийхээ үсгийн бэлэг тэмдэг болгон нийлүүлээд, хоёр фирмийнхээ нэгдсэний бэлэг тэмдэг "ХХ"-ийг араас нь залгажээ. Түүнээс хойш 20 жил өнгөрч, ноднин МЕХХ тэгш ойгоо тун сүр дуулиантай тэмдэгпэсний сацуу хэрэглэгчиддээ ихээхэн урамшуулал өгч баяраа хуваалцсан юм. Одоогоор МЕХХ дэлхийн 55 оронд 1050 сүлжээ дэлгүүртэй болоод байна. МЕХХ-ийн дизайны багт олон улсын 80 загвар зохион бүтээгч ажиллаж жилдээ 12 хувцасны бүрэн цуглуулга гаргадаг. Тэдний гол зорипго нь орчин үеийн, содон сонирхолтой загварыг зохион бүтээх явдал. Ер нь МЕХХ нь хэлбэр загварынхаа хувьд дэлхийд толгой цохиж буй фирм. Үнэ нь ч загвар, чанартаа тун тохирсон байдаг. МЕХХ салбар дэлгүүрээддээ тун хатуу чанд шалгуур, шаардлага тавьдгаараа зартай. Лондон, Парис, Москва, Улаанбаатарын алинд нь ч гэсэн нэгэн зиндааны, цэвэр, маш тухтай орчинг бүрдүүлэх тэдний шаардлага үргэлж биелдэг. Энэ нь МЕХХ-ийн бизнесийн нэгэн томоохон бодлого, тэдний хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн шинж төрх нь билээ. МЕХХ нь бүх насныхны сонирхол, хүсэл, үзэл бодлыг илэрхийлсэн содон хэрнээ тун энгийн загвараараа олны таашаалыг хүртсээр ирсэн.