More & more Хэвлэ Имэйл

Дэлхийн загварын ертөнцөд өөрийн байр сууриа нэгэнт баталгаажуулж, сая сая хэрэглэгчдийнхээ хусэл тэмүүлэлд нь нийцүүлсэн хувцас хэрэглэл бүтээдэг "МORЕ and MORE''- үүссэн түүх нь бусад брэндийн адил энгийн нэгэн замналыг "туулсан" ч нэг зуйлийг нь онцлохгүй байхын аргагүй.
april02_021_copy.jpg
1982 онд "MORE and MORE" -г Германы Мюнхен хотын ойролцоо орших хүний анхаарлыг үл татам Starnberg гэх жижигхэн газар Heinz Mohr гэх эгэп жирийн ард анхлан үндэслэн нээж байжээ. Тэрээр энэ ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, багагүй хүчин чармайлт гаргасан нь түүнийг өнөөдрийн энэ амжилтад нь хөтөлжээ. 
 "MORE and MORE" нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулж, хамгийн сүүлийн үеийн загварыг бүсгүй хүний уян зөөлөн зан ааштай хослуулан гаргадаг нь тэдний бахдам онцлог, бас тэдний өвөрмөц зорилго гэлтэй. Тухайлбал зуны цагт анхилуун сайхан цэцэгсийг төрүүлэм зөөлөн материалыг бүсгүй таны биеийн онцлогт тохируулан бүтээдэг нь олон сая эмэгтэйчүүдийн сэтгэлийг байлдан дагуулж чаджээ.