1996 онд "Motion wear" брэнд нь бэлэн хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хуүхдийн хувцсаар дагнасан цорын ганц брэнд болж чаджээ.
 |
Эхэн үед "Hollender –ийн хувцас” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуупж, эцэстээ хүүхдийн хувцас дагнаж, бүтээж ирсэн юм. Мөн төрөл бүрийн хүүхдийн хувцсыг үйлдвэрлэж, дэлхийн хэд хэдэн оронд гаргадаг байжээ.Хамгийн гол нь зөөлөн чанарыг эрхэмлэдэг нь хүүхдүүдэд ихээхэн таалагдаж одоо хэр нь бяцхан хэрэглэгчдийн хувцасны шүүгээг "дүүргэсээр” байгаа юм.
|
|
Тухайн үедээ өнгөний нэг их сонголтгүй байсан уг брэнд өдгөө маш олон өнгийг онцолж, хүүхдийн бэлэн хувцсыг үйлдвэрлэж байна. Гэвч олон улсын түвшинд хулээн зөвшөөрөгдсөн хүүхдийн бэлэн хувцас үйлдвэрлэх тийм ч амар байсангүй. Хэдэн зуун загвартай хувцсыг бүх насны хуүхдэд зориулан бутээдэг бөгөөд хүүхдийн биеийн өсөлтөөс хамааран өөр өөр байх нь бий. Бага насны хүүхдийн хувцас хэрэглэлийг хэт хурц өнгөөр хийдэггүй байсан нь бяцхан хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьсан явдал юм.Учир нь хэт хурц өнгө хүухдийн харааг муутгах аюултай байдаг байна. Голдуу эавсрын уусмал өнгөөр хийгдсэн нялх хүүхдийн хувцсандаа хэд хэдэн маш өндөр шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ нь сунахгүй, өнгөө алдахгүй, будаг гарч харшил өгөхгүй гээд хэд хэдэн давуу талтай. Өдгөө энэ брэнд дэлхийн сая сая хүүхдүүдийн сэтгэлийг татаж чадсан бөгөөд улирал бүр 450 өөр загварын хүүхдийн хувцас үйлдвэрлэж байна. “Motion wear” нь дэлхий даяар тэрбум хэрэглэгчтэй болж чаджээ. Европын 30 оронд өөрийн бүтээгдэхүүнээ гаргадаг энэ брэнд өөрийн нэр хүндээ илэрхийлсэн чанарын баталгаатай юм. Даяарчлагдаж буй дэлхийд уг брэнд өөрийн бүтээгдэхүүнээ улам таниулах үүднээс таван оронд үйлдвэрээ байгуулан, хүрээгээ тэлэн ажиллаж байна. Амьдарлын шинж чанарыг харуулсан элемэнтийг хувцсандаа түлхүү оруулахыг зорилго нь "Motion wear” брэндийн өнгө төрх болжээ. Нэг үгээр хэлбэл өнгөний хувьд байгалийн уусмал өнгө, аяс давамгайлж, байгаль дэлхийн бүх л элемэнтийг тусгасан байна. Хамгийн гол нь хүүхдиин эрүүл ашигтай байх үүднээс байгалийн гаралтай материалаар бутээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа явдал юм. Дахин давтагдашгуй цорын ганц загварыг эрхэмлэж, тооны хязгаартай үйлдвэрлэдэг нь тэдний бас нэгэн онцлог билээ. Өндөр зэрэглэлийн чанартай давуугаар, загвар сайтай хувцас хэрэглэп бутээсэн нь дэлхийн олон сая хүүхдийн өмсөх дуртай хувцас болсоор байлаа. Олонд танигдан, нэр алдар нь өсөх хэрээр бүтээгдэхүүний чанартаа улам анхаарч, шинэ загвар, шинэ шийдлийг сэдсээр ирсэн " Motion” брэнд хүүхдэд хэрэгтэй бүхнийг үйлдвэрлэж байна. Европын хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид нэг дор цугларан зөвхөн хүүхдийн төлөө цаг наргүй ажилласаар л. Одоо тэд хүүхдийн өндөр зэрэглэлийн чанартай гутал ноосон болон нэхмэл эдлэл, спорт загварын хувцас дээр ажиллаж, бяцхан хэрэглэгчдэдээ хүргэж байна.
|
|