Спортын загварын ертөнцөд хамгийн хүчирхэгт тооцогддог “Пума” фирм 1948 онд байгуулагдсан түүхтэй.
 |
“Пума”-г үүсгэн байгуулагч Рудольф Дасслер нь мөнхийн өрсөлдөгч “Адидас” фирмийг үүсгэн байгуулагч Адольф Дасллерын төрсөн ах юм. Ах дүүсийн 1924 онд анх үүсгэн байгуулсан “Dassler” фирм ид хүчээ авч, хамгийн шилдэгт тооцогдож байхад ах дүү хоёр Дасслер муудалцсанаас ах Рудольф нь бие даасан бизнес эрхлэхийг
|
|
илүүд үзсэнээр 1948 онд “PUMA Schuhfabric Rudolf Dassler” хэмээх фирмийг байгуулсан бөгөөд анхны бүтээгдэхүүн нь Atom нэртэй хөлбөмбөгийн пүүз байлаа. Африкын цомд “Пума”-гийн огт ханцуйгүй хөлбөмбөгийн өмсгөлийг өмссөн Камеруны шигшээ баг түрүүлж шуугиан тарьсан бөгөөд тэр үед ханцуйгүй өмсгөл хамгийн ихээр сонирхол татсан байна.
Францын нээлттэй тэмцээнд АНУ-ын нэрт теннисчин бүсгүй Серена Уильямс “Пума”-гийн ханцуйгүй өмсгөлийг өмсөн тоглож аварга боллоо. Тэрээр мөн ондоо дэлхийн тэргүүн теннисчний алдрыг хүртсэн юм.“Пума”-гийн загвар зохион бүтээгч Марк Жейкобс Christy маркын цүнх худалдаанд гаргаж ихээхэн амжилт олсон юм.
мөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих зорилгоор “Shudoh Tang” нэртэй загварын пүүз худалдаанд гаргасан төдийгүй Сидней, Амстердам, Осака, Филадельфи, Лас-Вегас, Стокгольм зэрэг хотод 2003 онд албан ёсны дэлгүүрээ нээлээ.
Энэ мэтээр “Пума” спорт, амжилт гурав салшгүй “нөхөр” болсоор эдүгээ хүрчээ. “Пума”-г өмссөн тамирчдын нэр, амжилтыг энд дурдаад байвал нэлээн хэдэн нүүр шаардагдана. 1990-ээд оны эхээр “Пума” уналтад орж, хариугүй дампуурлаа зарлах шахаж байсан боловч шинэ удирдлага болох Йохен Зайтц томилогдсоноор Пума худалдан авагчдын хүсэн хүлээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, сайн ч менежментийн бодлого баримтлан ажиллаж эхэлсэн байна. Тэр зургаан хэлээр ярьж чаддаг бөгөөд түүнийг 20-30 насны шинэ, содон сэтгэлгээтэй менежерүүд нь үргэлж хүрээлж байдаг аж. “Пума” спортын ерөнхий загвар үйлдвэрлэхээс татгалзаж спорт бүрийг дагнан судалж яг тохирсон, мэргэжлийн пүүзүүдийг нарийн судалгаан дээр үндэслэн хийх болсон нь мэргэжлийн тамирчдын таашаалд ихээхэн нийцсэн төдийгүй алдарт тамирчдыг дууриах хүсэлтэй залуу үеийн сонголт аргагүй “Пума” руу шилжихэд хүрсэн юм.
|
|