ХАГАС ЗУУН ЖИЛИЙНХЭЭ ТҮҮХЭНД НЭГ Ч УДАА ГОМДОЛ СОНСОЖ ҮЗЭЭГҮЙ БРЭНД
|
Та бидний хэзээний танил Tom Tailor санаанд оромгүй сайхан хувцас хэрэглэл, үнэртэн гээд танд хэрэгтэй бүхий зүйлийг үйлдвэрлэж байдаг уг брэнд 1962 онд байгуудагджээ. Tom Tailor-ийг Германы Хамбург хотод нэгдэл болон үүсгэжээ. Уг брэнд нь 45000 төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн 80-аад оронд нийлүүлж байгаа томоохон үйлдвэр юм.
|
|
Уг томоохон компаний захиралаар Uwe Schrder ажиллаж байна. Уг брэнд эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны үйлдвэрлэлээр анх нэрд гарсан юм. Нэлээдгүй амжилттай байсан уг үйлдвэр эрэгтэйчүүдийн хувцас хийж эхэлсэн нь туйлын ашигтай байсан ба 1970-аад оны үеэс хүүхдийн хувцас хийж эхэлсэн. Бэлэн бүтээгдэхүүнийг хийж байсан уг нэгдэл өдгөө 45 жилийнхээ ойг энэ ондоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн баяраа угтан хэд хэдэн шинэ бүрэн /ком/ хувцасыг хийж хэрэглэгчдэдээ бэлэг бариад байгаа. Дэлхий нийтээр залуужаад байгаа энэ л үед Tom Tailor залуу үерүү чиглэсэн хувцас үйлдвэрлэж байна. Хамгийн шинэ, шинэлэг бүхний эхлэл байж чаддаг энэ нэгдэл зөөлөн, хүний биед эвтэйхэн бүхнийг үйлдвэрлэж байдаг. Хамгийн “хэцүү” хэмжээтэй хүнд ч тохирсон хувцас үйлдвэрлэдэг уг брэнд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг илтгэсэн загваруудтай юм. Сунадаггүй, агшдаггүй эдгээр бэлэн хувцас нь өнгө гардаггүй, өнгөө алддагүй гээд бусад брэндүүдээс маш олон давуу талтай байдаг. Худалдан авагчаас хагас зуун жилийн түүхэндээ нэг ч гомдол авч үзээгүй уг брэнд бүхий л загварын хувцас хэрэглэл үйлдвэрлэж байна. Дэлхийн зах зээл өөрийн гэсэн байр сууриа нэгэнт эзэлсэн Tom Tailor-ийг та албан ажилд ч, амралт зугаалганд ч, чөлөөт цаг гээд ер нь хаана ч өмсөх боломжтой юм. Чанарыг танд амлаж байгаа энэ брэнд хийсэн бүтээсэн шинэ загвар бүртээ туршилт хийж байдаг ба ямарваа нэгэн харшил, бие тавгүйрхэх гэсэн ойлголт байдаггүй ажээ. Энэ үйлдвэрт дэлхийн алдарт загвар зохион бүтээгчид ажилладаг бөгөөд боловсон хүчний байдлаараа бусад өрсөлдөхүйц томоохон брэндүүдээс ч хүчтэй ажээ. Хэний ч санаанд оромгүй сайхан загваруудыг хийдэг бөгөөд “чанар гэдгийг мэдрүүлэх болно” гэсэн уриатай. Tom Tailor нь хэзээнээсээ залуучуудад хандсан загвараараа дэлхийн олон оронд танил болоод байгаа юм. Та өөртөө хүссэн бүхнээ авах бүрэн бололцоотой гэсэн үг юм. Мөн хэнээс ч ялгарахаар сайхан хувцас үйлдвэрлэж байгааг олон нийт сайшааж байгаа юм. Tom Tailor брэндийн хувцас хэрэглэлийг дэлхийн хаана ч худалдаалахдаа хуурамч бараа бүтээгдэхүүн хэмээн та айх хэрэггүй. Учир нь маш өндөр нарийвчлалын чанартай материалыг та ялган харж чадна.
|
|